Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулах сургалт зохион байгууллаа

М
Манай нөхөрлөлийн партнер Б.Энхтунгалаг, хуульч Э.Цэнгэл нар Хөдөлмөрийн тухай хуулийн иж бүрэн сургалтыг “Ти Эм Эл” ХХК-ийн удирдлагууд, менежер, ажилтнуудад 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
“Ти Эм Эл” ХХК нь Монгол Улсад анхдагч хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр, хуруу шил, хуруу савны үйлдвэрийн түүхий эд материал нийлүүлэх, борлуулах болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сургалтын үеэр компанийн удирдлагуудын сонирхсон хөдөлмөрийн хугацаатай ба хугацаагүй гэрээ, туршилтаар, дагалдангаар ажиллуулах гэрээний онцлог, ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалт, ажилтныг ажлаас халах үндэслэлүүд, анхаарах асуудал, ажилтны болон ажил олгогчийн эрх, үүрэг, анхаарах асуудал зэрэг сэдвээр дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.