Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар танилцуулах сургалт зохион байгууллаа

Н
Нөхөрлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Энхтунгалаг, Э.Цацрал нар Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар “Хуамейда” ХХК-ийн удирдлага, ажилчдад монгол, хятад хэлээр танилцуулах 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
“Хуамейда” ХХК нь цэвэр ус, жүүс, хийжүүлсэн ундааны хуванцар сав үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Энэ удаагийн сургалтаар Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад ажилчид Монгол Улсын хууль тогтоомжийн талаар зохих түвшний мэдлэгтэй болж, харилцан ярилцаж, асуултад хариулснаар илүү онцлог боллоо.
