МАНАЙ БАГ

Б.Энхтунгалаг
Нөхөрлөлийн гишүүн, өмгөөлөгч
LLB, MBA
- Өмгөөлөгч
- УБ хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын арбитрч
Ажлын туршлага:
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвд Захирал, Мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн бүртгэл” төслийн дотоодын Зөвлөх хуульч, “Нэйшнл Лайф даатгал” ХХК-д хуульч, Дэд захирал, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн Ёс зүйн хорооны гишүүн, Монголын Нотариатчидын Танхимын Ёс зүйн зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан.
Хуулийн салбарт 30 шахам жил ажилласан. Хуулийн төсөлтэй холбогдох судалгаа хийх, хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулах, хуулийн төсөл боловсруулах чиглэлээр мэргэшсэн. Бие даасан болон нэмэлт, өөрчлөлт оруулах 60 гаруй хуулийн төсөл боловсруулахад оролцсон.
Банк, санхүү, даатгал, бизнесийн эрх зүй, гэр бүлийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, компанийн эрх зүй, боловсрол, эрүүл мэнд, газрын эрх зүйн чиглэлээр хууль зүйн зөвлөгөө, дүгнэлт өгөх, Эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөл, өмгөөлөл хэрэгжүүлэн ажилладаг.
Ажилласан хуулийн төсөл:
- Даатгалын багц хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль
- Компанийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хууль зүйн туслалцааны тухай
- Үнэт цаасны зах зээлийн тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай
- Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль
- Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Улсын бүртгэлийн багц хууль
- Нотариатын тухай, Өмгөөллийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Дампуурлын тухай хууль
- Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, … гэх мэт.