МАНАЙ БАГ

Э.Цацрал

Удирдах гишүүн, өмгөөлөгч, LLM
Монголын Олон Улсын Арбитрын арбитрч

  • Япон Улсын Нагояагийн Их Сургууль, хууль зүйн докторант

  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Дандий Их Сургууль, хууль зүйн ухааны магистр

  • Монголын Олон Улсын Арбитрын арбитрч

Ажлын хэл:

Монгол, Англи, Хятад

Ажлын туршлага:

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох төслүүдэд зөвлөх хуульч, Монгол Улсын шүүхийн байгууллагад ахлах хуульч-шинжээч, нэр хүнд бүхий олон улсын уул уурхайн компани болон хуулийн фирмд хуульчаар ажиллаж байсан туршлагатай.

Хөрөнгө оруулалтын тухай хууль, Уул уурхайн тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон түүнийг дагаж гарах журмуудын төсөл боловсруулахад оролцсон. Хуулийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж байна.

Компанийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, ашигт малтмалын эрх зүй, компани нэгтгэх, худалдан авах ажиллагаа, төр, хувийн хэвшлийн түншлэл, эрчим хүч болон дэд бүтэц, концесс, санхүүгийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн зөвлөгөө өгөх, Иргэний болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг.