МАНАЙ БАГ
Э.ЦЭНГЭЛ
Хуульч, LLM
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Ливерпүүлийн Их Сургууль, хууль зүйн ухааны магистр
Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль, эрх зүйч, бакалавр
Ажлын хэл:
Монгол, Англи, Франц, Турк
Ажлын туршлага:
Олон улсын Засгийн газар хоорондын байгууллага болох Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт, Хүний эрхийн газарт шинжээчийн туслах, олон улсын зөвлөх, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Олон улсын гэрээ, эрх зүйн газарт референт, дотоодын нэр хүнд бүхий уул уурхайн компани, хуулийн фирмд хуульчаар ажиллаж байсан туршлагатай.
Хүний эрх, олон улсын эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, уул уурхай, бизнесийн эрх зүй, компани нэгтгэх, худалдан авах ажиллагаа, хөрөнгийн анхдагч зах зээлд компанийн хувьцааг арилжаалах ажиллагаа (IPO), эрчим хүч болон дэд бүтэц, автомотив, гадаадын иргэн, харьяатын асуудлаар мэргэшин ажиллаж байна.