Үйлчилгээ
Хууль зүйн зөвлөх үйлчилгээ
Компани худалдан авах, хувьцаа шилжүүлэх, компанид хөрөнгө оруулахтай холбогдуулан компанийн үйл ажиллагаанд иж бүрэн хууль зүйн дүн шинжилгээ хийх, хараат бус тайлан бэлтгэх
Компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдох дүрэм, журам, гэрээний төсөл боловсруулах, хөдөлмөрийн харилцаа, татвар, санхүүгийн асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргах
Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлын шийдвэрийн төсөл, компанийн дүрэм, журам, бусад албан бичиг боловсруулах
Хуулийн этгээд үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, хэлбэр өөрчлөх, охин болон хараат компани, төлөөлөгчийн газар, салбар бүртгүүлэх, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэл хийлгэхэд шаардлагатай бичиг баримт боловсруулах
Тусгай зөвшөөрөл авах, сунгуулахад шаардлагатай бичиг баримт боловсруулах, холбогдох бусад үйлчилгээ
Хуулийн төсөл боловсруулах, хуулийн хэрэгцээ, шаардлагын тандан судалгаа, төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх, хуулийн төсөлд санал өгөх, хуультай холбогдон гарах журмын төсөл боловсруулах
ISO, MNS зэрэг стандарт нэвтрүүлэхэд хуулийн нийцлийн талаар дүгнэлт гаргах
Бүх төрлийн гэрээнд хууль зүйн дүгнэлт гаргах, гэрээг хуульд нийцүүлэн боловсруулах
Хөдөлмөрийн харилцааны бүх чиглэлээр мэргэшсэн хуулийн зөвлөгөө, хөдөлмөрийн гэрээ, бусад бичиг баримт боловсруулах
Банк, санхүү, даатгал, үнэт цаасны гэх мэт салбарын хуулиудын нийцэл, судалгаа
Оюуны өмчийн бүртгэлтэй холбогдох зөвлөгөө
Гадаадын иргэн, харьяатын асуудал, виз, оршин суух зөвшөөрөлтэй холбогдох зөвлөгөө
Үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгуулах, түрээслэх, барьцаалах асуудлаар зөвлөгөө
Шинээр батлагдсан хууль болон нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг танилцуулах сургалт
Хууль зүйн англи, хятад, франц, солонгос хэлний баталгаат орчуулга
Шүүхийн маргаан
- Иргэний хэрэг, маргаан
- Захиргааны хэрэг, маргаан
Бүх төрлийн гэрээний маргаан /зээл, түрээс, ажил гүйцэтгэх, худалдах худалдан авах гэрээ г.м/
Орон сууц захиалгын гэрээний маргаан
Гэрлэлтийн гэрээ, гэр бүл цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэмж, эд хөрөнгийн маргаан
Барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдох маргаан
Гэм хор, хохирол барагдуулахтай холбогдох маргаан
Банк, санхүү, даатгалын маргаан гэх мэт
Хамтран ажиллах гэрээний маргаан гэх мэт
Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээтэй холбогдох маргаан
Захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдох маргаан
Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбогдох маргаан
Тусгай зөвшөөрөл олгоогүй, сунгаагүй, цуцалсантай холбогдох маргаан
Аливаа зөвшөөрөлтэй холбогдох маргаан
Эрх бүхий этгээдээс ногдуулсан торгууль, шийтгэвэртэй холбогдох маргаан
Гааль, татварын маргаан гэх мэт
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөх